ICIED 2025, “Инноваци ба энтрепренершипийн хөгжил” Олон улсын эрдэм шинжилгээний 11 дэх хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Ankhbayar

Менежментийн сургууль, Монголын инновацын холбоо тай хамтран “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд ICIED2025: “Инноваци ба энтрепренершипийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 сарын 25-ны өдөр DIGITALIZATION & PRODUCTIVITY сэдвийн хүрээнд онлайн болон танхим хосолсон хэлбэрээр 11 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хурлын бүтээлүүдийг http://easychair.org цахим хуудсаар дамжуулан хүлээн авч, 3 үе шаттайгаар шалгаруулалт хийн шилдэг бүтээлүүдийг тодруулж ажилласан. Хурлын өдрийн зохион байгуулалтад Zoom Webinar платформ ашиглан хосолсон хэлбэрээр зохион байгуулсан.

Хурлын үйл ажиллагааг нээж ЭЗХЯ-ны Шинжлэх ухааны нэгдсэн бодлогын газрын  дарга Б.Мөнхбат, ШУТИС- ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга Г.Цоггэрэл нар мэндчилгээ хүргэж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Хурлын үйл ажиллагаанд DIGITALIZATION & PRODUCTIVITY Олон улсын бүтээмжийн байгууллагын олон улсын мастер Jeff Kristiando “Government policy and SME support program in Indonesia”, “TUS Solution” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Залуу судлаачдыг дэмжих сангийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Digital Transformation for Productivity Improvement”, МС-ийн БУ тэнхимийн дэд профессор М.Бурмаа, ЭНБД Б.Оюунтунгалаг нар “An Assessment of Digital Transformation Readiness in Higher Education Institutions: Emerging Challenges and Opportunities” нар урилгын илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлын зарыг Фэйсбүк хуудсаар 187,521 хүнд хүргэсэн бөгөөд салбартаа тэргүүлэх эрдэмтэн судлаачдын 7 үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, 50 орчим хүн танхимаар оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.