Үйлдвэрлэлийн менежментийн хөтөлбөр

“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

(PRODUCTION MANAGEMENT)

Мэргэжлийн тодорхойлолт: Байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах, ложистик, нөөцийн болон  чанарын удирдлага,үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт, технологи нэвтрүүлэлт зэргийг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн менежер бэлтгэхэд чиглэнэ.

Суралцах хугацаа: 4 жил

Мэргэжлийн зэрэг: Бизнесийн удирдлагын бакалавр (BВА)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөтөлбөрийн онцлог:

  • Үйлдвэрлэлийн процесс, нөөцийн төлөвлөлт, чанарын удирдлага, логистик, нийлүүлэлтийн сүлжээ, үйл ажиллагааны стратеги зэрэг чиглэлээр онол, практикийг хослуулсан сургалт явуулдаг.
  • Олон улсын чанарын тогтолцоо (ISO стандартууд), Lean, Six Sigma зэрэг орчин үеийн менежментийн аргачлалуудыг судална.
  • Үйлдвэрлэлийн дижитал шилжилт, автоматжуулалт, дата анализ зэрэг чиглэлээр технологийн суурь мэдлэг олгоно.
  • Салбарын байгууллагуудтай хамтран үйлдвэрлэлийн орчинд дадлага хийх, бодит асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмших боломж бүрдүүлдэг.
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад чиглэсэн судалгаа, төслийн ажил гүйцэтгэнэ.

Төгсөгчдийн ажлын байр:  Төрийн байгууллага, Бизнесийн байгууллага, Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага г.м.

Элэгсэгчдэд тавигдах шаардлага:

ЭЕШ-ын босго оноо

  • Суурь хичээл:  Математик 490
  • Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 490

Дэлгэрэнгүй мэдээлэл:  энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах