Менежментийн хөтөлбөр

“МЕНЕЖМЕНТ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

(MANAGEMENT)

Мэргэжлийн тодорхойлолт: Байгууллагын үйл ажиллагааг амжилттай, үр ашигтай удирдан зохион байгуулах мэдлэг, ур чадвартай, менежментийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Суралцах хугацаа: 4 жил

Мэргэжлийн зэрэг: Бизнесийн удирдлагын бакалавр (BВА)

Хөтөлбөрийн онцлог:

  • Өргөн хүрээтэй мэдлэг эзэмшүүлнэ: Уг хөтөлбөр нь санхүү, хүний нөөц, маркетинг, стратеги, бизнесийн харилцаа, үйл ажиллагааны менежментийн  зэрэг олон чиглэлд суурь мэдлэг олгоно.
  • Бодит амьдралд хэрэглэгдэх ур чадваруудыг хөгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь онолын мэдлэгээс гадна шийдвэр гаргах ур чадвар, манлайллын ур чадвар, асуудал тодорхойлж шийдвэрлэх ур чадвар, баг удирдах ур чадвар, харилцааны ур чадвар зэрэг ур чадваруудыг түлхүү хөгжүүлэхэд анхаардаг.
  • Аналитик болон стратегийн сэтгэлгээг хөгжүүлнэ. Оюутнуудад байгууллагын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үнэлэх, стратеги төлөвлөгөө боловсруулах чадварыг эзэмшүүлнэ.
  • Туршлага дээр суурилсан сургалт явуулж, ур чадвар эзэмшүүлнэ. Кейс судалгаа, симуляци, дадлага, бодит төсөл боловсруулах зэрэг аргуудаар оюутнууд практик туршлага хуримтлуулна.

Төгсөгчдийн ажлын байр:  Төрийн байгууллага, Бизнесийн байгууллага, Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага г.м.

Элэгсэгчдэд тавигдах шаардлага:

ЭЕШ-ын босго оноо:

  • Суурь хичээл:  Математик 490
  • Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 490

Дэлгэрэнгүй мэдээлэл:  энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах