БҮРЭЛДЭХҮҮН САЛБАР СУРГУУЛИЙН НЭР: МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ, SCHOOL OF MANAGEMENT
БАЙГУУЛАГДСАН ОН: 1959 ОН.
Эдийн засгийн дээд сургуульд 1959-1967 онд Үйлдвэрийн эдийн засгийн тэнхим, Политехникийн дээд сургуульд 1967-1991 онд Инженер эдийн засгийн факультет, ШУТИС-д 1991-1992 онд Инженерийн сургалтын төв, 1992-2014 онд Компьютерын техник, менежментийн сургууль (КтМС), 2014-2024 онд Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль, Бизнесийн ахисан түвшний сургууль нэртэйгээр тус тус өөрчлөгдөж байсан бол 2024 оноос Менежментийн сургууль болж төрөлжин хөгжиж байна.
ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ :
ШУТИС-ийн Менежментийн сургууль нь Монголын дээд боловсролын шинэчлэлд шаталсан сургалтын загвар, кредит, профессорын багийн болон үр дүн суурилсан менежментийн үнэлгээний систем, олон улсын магадлан итгэмжлэл зэргийг анхлан нэвтрүүлсэн 2 навчтай дэлхийн шилдэг сургуулиудын ангилалд багтсан, MIT-ийн туршлагаар ахисан түвшний загвар сургуулийг байгуулан туршсан, менежментийн бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулдаг мэргэжлийн шилдэг сургууль юм
ТЭНХИМИЙН НЭР: Менежментийн, стратегийн тэнхим
Бакалаврын хөтөлбөр
- Менежмент
- Хүний нөөцийн менежмент
- Үйлдвэрлэлийн менежмент
- Нийтийн удирдлага
Магистрын хөтөлбөр
- Менежмент
- Хүний нөөцийн менежмент
- Үйлдвэрлэлийн менежмент
- Төслийн удирдлага
- Нийлүүлэлтийн сүлжээ, логистик
- Нийтийн удирдлага
- Төрийн удирдлага
- Төрийн захиргаа
Докторын хөтөлбөр
- Менежмент
ТЭНХИМИЙН НЭР: Эдийн засаг, менежментийн тэнхим
Бакалаврын хөтөлбөр
- Санхүү, банк
- Худалдаа
- Бизнесийн шинжлэл, загварчлал
Магистрын хөтөлбөр
- Санхүү, банк
- Хөрөнгийн үнэлгээ
ТЭНХИМИЙН НЭР: Бизнесийн удирдлагын тэнхим
Бакалаврын хөтөлбөр
- Бизнесийн удирдлага
- Бизнесийн удирдлага 2+2
- Маркетинг
- Олон улсын бизнесийн менежмент
Магистрын хөтөлбөр
- Бизнесийн удирдлага
- Маркетинг
Докторын хөтөлбөр
- Бизнесийн удирдлага
СУДАЛГАА, ШИНЖЛЭХ УХААН:
Судалгааны чиглэл:
- Байгууллагын удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, хөдөлмөрийн харилцаа
- Нийлүүлэлтийн сүлжээ, логистик
- Чанар, бүтээмжийн менежмент
- Хүний нөөцийн аналитик
- Стратегийн менежмент
- Үйлдвэрлэлийн төлөвлөлт, хяналт
- Үйлдвэрлэлийн автомат
- Ногоон үйлдвэрлэл, ногоон технологи
- Үйлдвэрлэлийн эдийн засаг, ашигт ажиллагаа
- Инженер-эдийн засаг
- Глобал стратеги, өрсөлдөх чадварын судалгаа
- Соёлын хоорондын харилцаа ба зохицуулалт
- Олон талт, ялгаатай байдал
- Соёлын ялгаатай байдлаас үүдэх менежментийн асуудал
- Олон улсын багийн менежмент ба манлайлал
- Соёлын үнэт зүйлс ба байгууллагын соёлын харилцан хамаарал
- Байгууллагын соёл, удирдлагын хэв маягууд
- Олон соёл, үндэстэн бүхий компанийн соёлын уялдааг оновчтой удирдах
- Хяналт-шинжилгээний арга зүй (Hofstede)
- Дижитал шилжилтийн стратеги, хэрэгжилтийн судалгаа
- Big data, хиймэл оюун ашиглан бизнесийн шийдвэр гаргалтыг сайжруулах
- Цахим худалдаа
- Бизнесийн процессын загварчлал ба оновчлол
- Процессын гүйцэтгэлийн удирдлага, сайжруулалт
- Төслийн менежментийн зөвлөгөө, сургалт
- Хэрэглэгчийн зан үйлийн судалгаа
- Дижитал маркетинг ба мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт
- Брэнд ба байгууллагын имидж бүрдүүлэлт
- Экспортод чиглэсэн маркетинг
- Үйлчилгээний маркетинг ба хэрэглэгчийн туршлага
- Нийгмийн маркетинг
- Маркетингийн өгөгдөлд суурилсан шинжилгээ, стратеги боловсруулалт
- Эдийн засаг загварчлал
- Бүсчилсэн хөгжил
- Систем загварчлал
ОЮУТНЫ КЛУБ, ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Оюутны дэмжих үйл ажиллагаа
- Менежмент, Хүний нөөцийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент, Нийтийн удирдлага хөтөлбөрөөр суралцагч оюутнуудаа улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг уралдаан тэмцээнд байнга бэлтгэн оролцуулдаг.
- Сургуулийн оюутны холбооноос жил бүр шинээр элсэгч оюутан болон сургуулийн сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг.
- Менежментийн сургуулийн Урлагийн бага наадам жил эхний 3 байрыг эзэлж амжилттай оролцдог.
- Хувь хүний хөгжүүлэх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх хүрээнд “Бид ирээдүйн манлайлагч” эсээ бичлэгийн уралдааныг жил бүр амжилттай зохион байгуулж, хөтөлбөрийн оюутнууд идэвхтэй жил бүр 2-3 оюутан тогтмол оролцдог.
- ШУТИС-ийн хэмжээнд ОХҮА болон бүрэлдэхүүн сургуулиуд хамтраад хичээлийн жилд 10-13 төрлийн сургалтыг явуулж байна. Үүний зэрэгцээгээр оюутны сайн дурын 13, мэргэжлийн 16 клуб ажиллаж байгаа бөгөөд үүнд хөтөлбөрийн оюутнууд өргөнөөр хамрагддаг байна. Менежментийн сургуулийн дэргэд бие хүний төлөвшил, харилцаа ёс зүйн чиглэлээр 3, эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлээр 2 клуб, амьдрах ухааны 1 клуб ажиллаж байна.
- Бизнесийн удирдлага, Маркетинг хөтөлбөрөөр төгсөх ангийн оюутнуудыг ажил эрхлэхэд чиглүүлэх нийт 18 цагийн багц сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг. Уг хөтөлбөрийг Алтангадас клуб үйл ажиллагаагаа зөвхөн бизнес, менежментийн хүрээнд хийгдэж байсан бол 2019 оноос ШУТИС-ийн оюутны соёл үйлчилгээний албатай хамтарснаар бусад бүрэлдэхүүн сургуулиудын төгсөх ангийн оюутнууд хамрагдах болсон.
- Мэргэжил сурталчлах өдөрлөг, элсэгчдэд зориулсан танилцах арга хэмжээ, төгсөгчидтэй хийх уулзалт тогтмол зохион байгуулдаг.
- Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн хамт олон Олон улсын бизнесийн төгсөгчдийн санаачилсан “Монголын манлайлагч дэлхийд” эсээ бичлэг, илтгэх ур чадварын уралдааныг жил бүр амжилттай зохион байгуулж байна.
- Эрдмийн шувуу – Оюутны Эрдэм шинжилгээний хурал жил бүр Монголын эдийн засаг, менежмент, бизнесийн удирдлагын мэргэжлийн оюутнуудын хүрээнд уламжлал болон зохион байгуулдаг
- Маркетингийн өдөрлөг- Монгол улсад анх санаачлан 2000 оноос хойш ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулиас “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөгийг жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд Маркетингийн үндэс хичээлийг үзэж буй бүх оюутнууд хамрагддаг. Оюутнуудад маркетингийн борлуулалт, сурталчилгааны практик ур чадварыг олгохын зэрэгцээ ивээн тэтгэгч байгууллагуудын даалгаврыг багаараа гүйцэтгэснээр бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
Оюутны клуб
- Эрдмийн индэр клуб: оюутнуудыг зорилгодоо хүрэх арга зам, суралцах арга барил, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих арга зүй болон спорт урлагийн арга хэмжээнд татан оролцуулах дэмжих чиглүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
- Martin’s клуб: үндсэн үйл ажиллагаа нь хувь хүний хөгжилд чиглэсэн бөгөөд үйл ажиллагааны хүрээнд манлайлал, мэтгэлцээн, илтгэх ур чадвар, үр бүтээлтэй ажиллах, төлөвлөх сургалт, оюутнуудыг чадваржуулах сургалт, нийгэмд чиглэсэн соёлтой хоггүй орчин, хог хаягдлын тухай ойлголт, гарааны бизнесийг хөгжүүлэх оролцох боломж зэрэг сургалт болон үйл ажиллагааг явуулж байна.
- FISS клуб: оюутнуудын албан ёсны танилцах уулзалт, сургуулийн дүр төрхийг шалгаруулах, дууны төсөл, талархлын өдөр, амлалтын хаалга, урам бэлэглэх зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж байна.
- Амьдрах ухаан клуб: оюутнуудыг их сургуульд суралцах хугацааны хөдөлмөрийн хүмүүжил олгох, ёс суртахууны төлөвшил олгох, амьдрах ухаанд суралцахад туслах дэмжих зорилготой бөгөөд жил бүр төлөвлөгөөний дагуу ажиллаж жилд тогтмол 100 гаруй оюутныг хамруулан ажилладаг. Голчлон хийгддэг ажлуудад мод зүлэг, цэцэг тарих, амьдрах ухааны чиглэлийн лекцүүдийг зохион байгуулах, хамруулах зэрэг юм.
- Миний Клуб: 2006 оны 12-р сарын 17-ны өдөр мод тарьж, байгаль орчноо хамгаалах зорилготойгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа жил бүрийн 4-р сарын сүүлчээс 10 сарын сүүлч хүртэл жилийн хавар, намар мод тарих ажлыг зохион байгуулж, зуны цагт мод услах ажлыг бодит жишээн дээр оюутан, залууст зааж зөвлөсөөр байна.
- Алтан гадас клуб: төгсөх курсийн оюутнуудад зориулсан ажилд орох, хөдөлмөр эрхлэлтэд чиглүүлэх цуврал сургалтуудыг зохион байгуулдаг. Менежмент, Хүний нөөцийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент, Нийтийн удирдлага мэргэжлээр төгсөх ангийн оюутнуудыг ажил эрхлэхэд чиглүүлэх нийт 18 цагийн багц сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг. Уг хөтөлбөрийг Алтангадас клуб үйл ажиллагаагаа зөвхөн Менежментийн хүрээнд хийгдэж байсан бол 2019 оноос ШУТИС-ийн оюутны соёл үйлчилгээний албатай хамтарснаар бусад бүрэлдэхүүн сургуулиудын төгсөх ангийн оюутнууд хамрагдах болсон
- Job Fair – Ажлын байрны үзэсгэлэн сурталчилгаа өдөрлөгийн 3 дахь жилдээ уламжлал болгон Монголын Тор 100 аж ахуйн нэгжийн төлөөллүүд болох ажил олгогч нартай хамтран зохион байгуулж, оюутнуудад цалинтай дадлага болон ажлын байрны саналыг тавьж, мэргэжлийн ур чадвар, практик туршлага эзэмшүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлж байна.
- “Ментор” клуб - Нийтийн удирдлага хөтөлбөрөөр суралцагчдад зориулсан ажилд орох, хөдөлмөр эрхлэлтэд чиглүүлэх цуврал сургалтуудыг зохион байгуулдаг.
- Хөтөлбөрийн болон сургуулийн олон улсын нэр хүнд
Тус сургуулийн Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 7 мэргэжлийн хөтөлбөр 2013 онд АНУ-д төвтэй Бизнесийн сургууль, хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага (ACBSP)-аар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2015 онд Монгол улсад анх удаа Бизнесийн удирдлагын доктор (PhD)-ын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн сургууль юм. |
Тус сургууль 2008 онд Франц улсад төвтэй “Eduniversal” олон улсын байгууллагаас дэлхийн эдийн засаг, менежмент, бизнесийн чиглэлийн 19000 сургуулиудаас шалгаруулдаг дэлхийн шилдэг бизнесийн 1000 сургуулийн нэгээр шалгарч, “1 навчтай “- үндэсний хэмжээнд тэргүүлэгч бизнесийн сургууль гэсэн диплом, шагналыг авч ирсэн цагаас хойш жил бүр тогтмол шалгарч 2017 онд Бүс нутагт тэргүүлэгч “2 навчтай” Зүүн Өмнөд Азийн шилдэг сургуулийн нэг болов.
2014 онд Испаний олон улсын байгууллага (Business Initiative Directions (BID))-аас 179 орны бизнесийн чиглэлээр ажилладаг их дээд сургууль, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, амжилтыг тодорхойлон “Олон улсын чанарын алтан титэм” (International Quality Crown)-ийг олгожээ.
Сургалтын чанараа сайжруулах, гадаадын нэр хүндтэй их сургуулиудын хөтөлбөрийг нутагшуулах, судалгаанд суурилсан бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай сургуулийн зарим хөтөлбөрүүд тухайлбал, “TOP 2018 – EDUNIVERSAL BEST MASTERS RANKING” -д эхний байруудад эрэмблэгдээд байна.