Мэдээлэл

ШУТИС-ийн харъяа байсан КтМС нь 2014 онд бүтцийн өөрчлөлтөөр БуХС, БАТС болон өөрчлөгдсөн. Тэгвэл 2025.02.01 өдрөөс эхлэн “Менежментийн сургууль” нэртэйгээр нэгдэж үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Менежментийн сургуулийн дэргэдэх төгсөгчдийн холбоог “Менежментийн дэг сургууль” төгсөгчдийн холбоо нэртэйгээр Политехникийн их сургууль, КтМС, БАТС, Менежментийн сургуулийн үе үеийн төгсөгчдийг нэгтгэх, мэргэжлийн өсөлтийг хангах, сургууль төгсөгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээллийн санг бий болгож хөгжүүлэх зорилгоор 2025оны 05 сарын 29 ны өдөр үүсгэн байгууллаа. Төгсөгчдийн холбооны удирдах зөвлөл нь 7 гишүүнтэй бөгөөд удирдах зөвлөлийн даргаар ОУБМ мэргэжлийн төгсөгч Д.Лхагважав, гүйцэтгэх захирлаар ОУБМ мэргэжлийн төгсөгч А.Бодьгэрэл нар сонгогдлоо.