Хүний нөөцийн хөтөлбөр

“ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

(HUMAN RESOURCE MANAGEMENT)

 

Мэргэжлийн тодорхойлолт:  Шинэ зууны байгууллагад өрсөлдөхүйц давуу тал бий болгох хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, Хүмүүн капиталын үнэ цэнийг нэмэгдүүлэх, байгууллагыг чадварлаг ажиллах хүчээр хангах, сургаж хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий, удирдлагын манлайлах, шийдвэр гаргах, багаар ажиллах, зохион байгуулах чадвартай, Монгол хүн-Улс эх орныхоо төлөө ажиллах чин хүсэлтэй бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэнэ.

Суралцах хугацаа:  4 жил

Мэргэжлийн зэрэг:  Бизнесийн удирдлагын бакалавр (BВА)

Хөтөлбөрийн онцлог:

  • 2013, 2018 онд  ОУ-ын  Эдийн засаг, Менежментийн сургуулиудын “EDUNIVERSAL” холбооноос  уг  хөтөлбөрийг Дэлхийн шилдэг 200 хөтөлбөрийн нэгээр шалгаруулсан.
  • 2014 онд олон улсын BID (Business Initiative Direction)- байгууллагын олгодог “Олон улсын чанарын алтан титэм”-ээр шагнагдсан.
  • Олон улсын болон Монгол улсын Боловсролын магадлан итгэмжлэгдсэн.
  • Мэдээллийн технологи, мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжиж буй шинэ зуунд мэргэжлийн эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ улам нэмэгдэж буй.
  • Дэвшилтэт технологи, компьютер, сургалтын тоног төхөөрөмж, хүний нөөцийн мэдээллийн системээр тоноглогдсон лаборатори, анги танхим
  • Өөрийн авьяасаа нээн илрүүлэх, бусдыгаа манлайлах, өөрийгөө хөгжүүлэх мэргэжлийн болон найз нөхдийн хүрээгээ тэлэх “Social network”, сайн дурын бүлгэм, дугуйлангууд.
  • Монголын бизнесийн томоохон байгууллагуудад дадлага хийх, суралцах хөгжих боломж (Job Fair) нээлттэй.
  • Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй гадаадын сургуулиудад солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж.

Төгсөгчдийн ажил эрхлэлт: Төгсөгчдийн 80% нь төгсөөд хагас жилийн дотор ажилд ордог, ажлын карьераа 95% нь амжилттай нэмэгдүүлдэг. Төгсөгчдийн ажил эрхлэлт - 95%, Мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчид - 90%

Элэгсэгчдэд тавигдах шаардлага:

ЭЕШ-ын босго оноо

  • Суурь хичээл:  Математик 500
  • Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 500

Дэлгэрэнгүй мэдээлэл:  Энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах