Бизнесийн удирдлага 2+2

041301 БИЗНЕСИЙН УДИРДЛАГА 2+2 ХӨТӨЛБӨР

БНСУ-ын Cеүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний ИС-тай хамтарсан

(Business Administration)

Мэргэжлийн тодорхойлолт: Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр нь менежмент, бизнесийн удирдахуйн чиг үүргүүдийн суурь болон мэргэжлийн мэдлэгийг олон улсын чиг хандлага, мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулан эзэмшүүлнэ. Суралцагч нь бизнесийн орчинд үүсэх асуудлыг шинжлэх, шийдвэрлэхэд шаардлагатай арга хэрэгсэл, аналитик сэтгэлгээ, шүүмжлэлт хандлагыг эзэмшиж, ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, багаар ажиллах, манлайлах, зөрчилдөөнийг үр дүнтэй зохицуулах чадамж бүхий мэргэжилтэн болон төлөвшинө.

Суралцах хугацаа: 4 жил

Мэргэжлийн хөтөлбөрийн онцлог

Бизнесийн удирдлагын мэргэжлээр ШУТИС-д 2 жил суралцаад Солонгос хэлний TOPIC 4 түвшин ба мэргэжлийн ярилцлагын шалгалтад тэнцсэн суралцагчид Сэүлийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургууль (СеүлТек)-д үргэлжлүүлэн суралцаж хос дипломтой төгсөх боломжтой. Төгсөгч нь олон улсын болон үндэсний хэмжээнд бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, манлайлах чадамжтай, ёс зүйтэй мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

 Сургалтын үндсэн мэдээлэл

Үзүүлэлт

Мэдээлэл

Суралцах хугацаа

4 жил (Монголд 2 жил, Солонгост 2 жил)

Нийт кредит

ШУТИС-д 65кр + Солонгос хэлний 36 кр, Сэүлтекд 65 кр

Нийт мэргэжлийн хичээл 130 кр + Солонгос хэлний хичээл 36 кр

Боловсролын зэрэг

Бизнесийн удирдлагын бакалавр (ШУТИС ба Сеүлтек)

Хичээлийн байр

ШУТИС V байр, Nowon-gu Seoul

Магадлан

ACBSP 2013 ба 2025, БМИҮЗ 2025-2030

Төгсөгчдийн ажлын байр

  • Бизнес хөгжлийн менежер
  • Төслийн менежер
  • Бизнесийн үнэлгээ, стратегийн зөвлөх
  • Удирдлага зохион байгуулалтын шинжээч
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ хариуцсан менежер
  • Үйл ажиллагааны менежер

Элсэгчдэд тавигдах шаардлага:

ЭЕШ-ын босго оноо

  • Суурь хичээл:  Математик 490
  • Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 490

Дэлгэрэнгүй мэдээлэл: