“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
(PRODUCTION MANAGEMENT)
Мэргэжлийн тодорхойлолт: Байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах, ложистик, нөөцийн болон чанарын удирдлага,үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт, технологи нэвтрүүлэлт зэргийг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн менежер бэлтгэхэд чиглэнэ.
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бизнесийн удирдлагын бакалавр (BВА)
Хөтөлбөрийн онцлог:
- Үйлдвэрлэлийн процесс, нөөцийн төлөвлөлт, чанарын удирдлага, логистик, нийлүүлэлтийн сүлжээ, үйл ажиллагааны стратеги зэрэг чиглэлээр онол, практикийг хослуулсан сургалт явуулдаг.
- Олон улсын чанарын тогтолцоо (ISO стандартууд), Lean, Six Sigma зэрэг орчин үеийн менежментийн аргачлалуудыг судална.
- Үйлдвэрлэлийн дижитал шилжилт, автоматжуулалт, дата анализ зэрэг чиглэлээр технологийн суурь мэдлэг олгоно.
- Салбарын байгууллагуудтай хамтран үйлдвэрлэлийн орчинд дадлага хийх, бодит асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмших боломж бүрдүүлдэг.
- Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад чиглэсэн судалгаа, төслийн ажил гүйцэтгэнэ.
Төгсөгчдийн ажлын байр: Төрийн байгууллага, Бизнесийн байгууллага, Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллага г.м.
Элэгсэгчдэд тавигдах шаардлага:
ЭЕШ-ын босго оноо
- Суурь хичээл: Математик 490
- Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 490
Дэлгэрэнгүй мэдээлэл: энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах
- Элсэлтийн алба: https://must.edu.mn/mn/
- Вэб хуудас: www.sm.must.edu.mn
- Instagram [ Linkedin [ Facebook [ Youtube