ШУТИС-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ, МОНГОЛ БАНКТАЙ ХАМТРАН "ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН МАНЛАЙЛАГЧИД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол банктай хамтран ШУТИС Менежментийн сургууль 2026.04.24-нд Санхүү, банк хөтөлбөрөөр суралцагч оюутан залуус, хөтөлбөрийн багш нарын хамт Монгол улсын Мөнгөн тэмдэгтийн музей, Эрдэнэсийн сангийн музейгээр зочилж, Монгол Улсын мөнгөний бодлого, Төв банкны үндсэн чиг үүрэг, Финтек, Криптовалютын сэдвээр уулзалт, сургалтад хамрагдлаа.
Өдөрлөг нь онол, практикийн уялдааг бэхжүүлэх, оюутнуудыг ирээдүйн ажил мэргэжлийн гараанд бэлтгэхэд чиглэсэн Эдийн засаг, санхүүгийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цуврал арга хэмжээний нэг хэсэг юм. Мэргэжлийн мэдлэгээ бататган өргөжүүлсэн, мэргэжлийн байгууллага болон санхүүгийн түүхийн жимээр алхсан, оюутнууд хоорондоо танилцаж нөхөрлөсөн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.


Ц.Баярцог зөвлөх багштай Санхүү, банк хөтөлбөрийн 4-р курсын оюутнууд
Д.Отгонсүрэн зөвлөх багштай Санхүү, банк хөтөлбөрийн 3-р курсын оюутнууд
М.Сарантуяа зөвлөх багштай Санхүү, банк хөтөлбөрийн 1-р курсын оюутнууд
ХӨТӨЛБӨР
|
1 |
Мөнгөн тэмдэгт, Эрдэнэсийн сангийн музей 1-р болон 2-р курс 11:00–12:00 цагт, 3-р болон 4-р курс 14:00–15:00 цагт хоёр ээлжээр Монгол улсын мөнгөн тэмдэгт, эрдэнэсийн сангийн музейг үзэж, мэргэжилтнүүдийн танилцуулгыг сонслоо. |
|
2 |
Төв банкны үйл ажиллагааны танилцуулга Монгол банкны үндсэн үүрэг, мөнгөний бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сургалт. Д. Баттуул, Ахлах эдийн засагч, Санхүүгийн боловсролын хэлтэс, Санхүүгийн боловсрол, харилцааны газар, Монгол банк |
|
3 |
Монгол банк — сургагч оюутан хөтөлбөрийн танилцуулга Монгол банкны "Сургагч оюутан" хөтөлбөрийг танилцуулж, оролцогч оюутнуудад хөтөлбөлд элсэх боломж болон шаардлагын талаар мэдээлэл өглөө. |
|
4 |
Финтек ба криптовалютын сургалт Санхүүгийн технологи, блокчейн, криптовалютын дэлхийн чиг хандлага болон Монголын зах зээл дэх боломж, эрсдлийн талаар сургалт зохион байгуулагдав. Э.Хүслэн, Ахлах мэргэжилтэн, Санхүүгийн боловсролын хэлтэс, Санхүүгийн боловсрол, харилцааны газар, Монгол банк |
|
5 |
Манлайлагч байх нь Хөтөлбөрийн төгсгөлд Санхүү, банк хөтөлбөрийн багш Ц.Баярцог хэрхэн ирээдүйн манлайлагч болох талаар оюутнуудад урам зориг өгч, арга хэмжээг дүгнэлээ. |


"ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН МАНЛАЙЛАГЧИД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг
“ЭРДЭМ СУДЛАЛ 2026” МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН МЭДЭЭЛЭЛ
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Оюутны XXIII Урлагийн Их Наадам