“JOB FAIR-2026” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Ankhbayar

JOB FAIR-2026” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ

ӨДӨРЛӨГ

Төгсөгч оюутнууд болон дадлага хийх оюутнуудыг ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор 2026 оны 04-р сарын 29-ний Лхагва гарагт 1000-1600 цагийн хооронд  “JOB FAIR-2026 өдөрлөг зохион байгуулагдсан. 

Өдөрлөгийн хүрээнд компаниуд үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлж, байнгын болон түр ажлын байрны мэдээллээ оюутнуудад хүргэж ажиллаа.  Сургуулийн зүгээс Маркетингийн менежмент, Санхүүгийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцаж байгаа 3, 4 курсын оюутнуудыг ажил олгогчидтой уулзуулж ажлын байр болон мэргэжлийн дадлага хийхэд хамтарч ажиллахаар болсон.

Тус өдөрлөгт Монголын топ 25 аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсон бөгөөд нээлттэй ажлын байрны мэдээллээ 7 хөтөлбөрийн 4 дүгээр курсын 120 оюутнуудад өгсөн. Мөн тус мэргэжлийн ангийн 3-р курсын 140 оюутнуудад дадлага хийх, түр ажлын байрны мэдээлэл хүргэж сонирхсон оюутнуудаас бүртгэлийг авч ажиллаа.

   

Тус арга хэмжээний хүрээнд оюутнуудын дунд хөгжөөнд арга хэмжээн зохион байгуулж шалгарсан оюутнуудад оролцогч байгууллагын гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу ажил олгогчдыг төлөөлж Хас банкны Салбарын удирдлагын газрын Бүсийн захирал С.Шагдарсүрэн “Банкны салбарт ажиллахын онцлог, шаардлага”, MCS Холдинг ХХК. Хүний нөөцийн  захирал Б. Цолмон  “Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын орчин үеийн хандлага, зөвлөмж”, Бодь интернешнл ХХК. Хүний нөөцийн захирал Н.Солонго “Шинэ ажилтанд тавигдах шаардлага, зөвлөмж” сэдвээр уулзалт ярилцлага хийсэн.

    

Job fair-2026” ажлын байрны нээлттэй өдөрлөгт хамтран ажилласан байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүддээ болон идэвхтэй оролцсон Менежментийн сургуулийн оюутнууддаа талархал илэрхийлье.

 

МЕНЕЖМЕНТ СТРАТЕГИЙН ТЭНХИМ

2026.04.29