“Ногоон Магни” төслийн баг Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль дээр ажиллав.
ШУТИС-ийн Менежментийн сургуулийн “Оюуны хавар 2026” эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн “Ногоон Магни” төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд МС-ийн Проф. Ч.Баасандаш, ахлах багш С.Соёл-эрдэнэ, Ч.Нямбаяр нар Механик Инженер Тээврийн сургуулийн Металлурги, дэвшилтэт технологийн төвийн захирал, МҮТ-ийн проф. М.Дэлгэрмаа, Механик мехатроникийн тэнхимийн ахлах багш, дэд проф Д.Ганбат болон Ногоон Магни төслийг дэмжигч МОНКВАРЦ ХХК-ийн захирал Гомбожавын Мягмарсүрэн, компаны менежер Гочоогийн Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй судлаач-бизнесийн холимог баг 2026 оны 5 сарын 12-15-ны өдрүүдэд Хөх хот дахь Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль (ӨМАҮИС) дээр ажиллаад ирлээ.
Хөх хот дахь зохион байгуулалтыг ӨМАҮИС-ийн Эдийн засаг, Менежментийн сургуулийн эрдэмтэн багш нар (Зөвлөх багш Булаг, Doc.Ji Qiang, Doc. Jia GuoHui, Yang Yanli, Fang Ying зэрэг) хариуцан бүхий л талаар дэмжин туслаж ажилласанд гүнээ талархая. Тэрбээр ӨМАҮИС-ийн Материал судлалын сургууль болон Хими технологийн сургуулийн эрдэмтэн судлаачидтай хийх хэлэлцүүлгүүд, лабораторитой танилцах ажлуудыг өндөр түвшинд зохицуулж өгсөн билээ.
Материалын технологийн сургуулийн Проф. Ян Иен магнийн хайлш, композит дээр механик шинж чанарыг тодорхойлох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учраас өргөжүүлэн ажиллах боломж байгааг хэлж байв. Проф. Гү магнийн хайлш, микро бүтцийг судлан устөрөгч-H2 хуримтлуулах, салхины эрчим хүчээр устөрөгч үйлдвэрлэж, хуримтлуулах судалгаанууд дээр ажилладаг. Тэрбээр үйлдвэрлэлд шилжүүлэхийн өмнөх хагас үйлдвэрлэлийн туршилтууд хийн дахивар ашиглах түвшинд хүрсэн нь бидэнд сонирхолтой санагдаж байлаа. Шанхайн Технологийн их сургуульд доктор хамгаалсан Док.Өлзий термо-цахилгаан материалын судалгаа хийдэг бөгөөд өөрийн судалгааны ажлыг танилцуулахын зэрэгцээ бидэнд бүхэл өдрөө зориулж үйлчилж Түмэдийн Алтан хааны дурсгалын цогцолборыг үзүүлж тайлбарлаж өгсөнд гүнээ талархая.
Химийн инженерчлэлийн сургуулийн Проф. Гао биднийг лабораторитойгоо танилцуулан товчин зайг улам боловсронгуй болгож байгаа туршилт судалгааны ажлуудаасаа танилцуулан цаашид магнийн батерей хөгжүүлбэл уг зайг туршин, боловсронгуй болгох тал дээр ажиллах бүрэн боломжтойг дурдав. Тэрбээр ХШУС-ын захирал Тунгалагтамир профессорын эрдэм шинжилгээний удирдагч бөгөөд батерейний судалгаагаар Өвөр Монгол төдийгүй БНХАУ-д өндрөөр үнэлэгддэг эрдэмтэн хүн билээ.

Зураг 1. Ногоон Магни төслийн Монголоос очисон багийг халуун дотноор хүлээж авсан ӨМАҮИС-ийн ЭЗМС-ийн зохион байгуулалтын багынхны хамт.

Зураг 2. ӨМАҮИС-ийн Материал судлалын сургууль дээр Ногоон Магни төслийн саналыг танилцуулж өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв. Док.Өлзий термо-электрик материал судлаачийн хувьд дэмжин ажиллах боломж дүүрэн байгааг өгүүлэв.
ӨМАҮИС-ийн ЭЗМС дээрх ШУТИС-тэй хамтарсан тээвэр, ложистикийн хамтарсан судалгааны төвтэй танилцаж ухаалаг агуулахын туршилт, судалгааны шинэ лабораториор зочилов.

Зураг 3. ӨМАҮИС-ийн ЭЗМС дахь гурван улсын хил дамнасан тээвэр ложистикийн лабораторийн үйл ажиллагааг танилцуулав.

Зураг 4. Ухаалаг агуулахын туршилт судалгааны лабораторитой танилцаж, халуун дотно яриа хэлэлцүүлэг өрнүүлэв.
ӨМАҮИС-ийн хамгийн сүүлд нээгдсэн Инновацын төвөөр зочилж эрдэмтэн багш нарынх нь инновацын бүтээлүүдтэй нь дэлгэрэнгүй танилцаж, бидний түнш Проф. Гао-ийн бүтээлүүд ч тавигдсан байхыг үзэж бахархах сэтгэл төрж байв.

Зураг 5. ӨМАҮИС-ийн эрдэмтэн судлаачдын шилдэг инновацын бүтээлүүдийн үзэсгэлэнтэй танилцаж байгаа нь. Нисгэгчгүй онгоц, нисдэг тэргүүд нь тус сургуулийн ректор Буянхишигийн багийнхны бүтээл ажээ.
“Ногоон Магни” төслийн баг Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль дээр ажиллав.
“Жижиг атлаа үзэсгэлэнтэй” буюу “Цөлжилтийг удирдах технологи, инновац” сургалт
“JOB FAIR-2026” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН МАНЛАЙЛАГЧИД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг