Менежментийн сургууль, Монголын инновацын холбоо тай хамтран “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд ICIED2025: “Инноваци ба энтрепренершипийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 сарын 25-ны өдөр DIGITALIZATION & PRODUCTIVITY сэдвийн хүрээнд онлайн болон танхим хосолсон хэлбэрээр 11 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хурлын бүтээлүүдийг http://easychair.org цахим хуудсаар дамжуулан хүлээн авч, 3 үе шаттайгаар шалгаруулалт хийн шилдэг бүтээлүүдийг тодруулж ажилласан. Хурлын өдрийн зохион байгуулалтад Zoom Webinar платформ ашиглан хосолсон хэлбэрээр зохион байгуулсан.

Хурлын үйл ажиллагааг нээж ЭЗХЯ-ны Шинжлэх ухааны нэгдсэн бодлогын газрын дарга Б.Мөнхбат, ШУТИС- ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга Г.Цоггэрэл нар мэндчилгээ хүргэж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Хурлын үйл ажиллагаанд DIGITALIZATION & PRODUCTIVITY Олон улсын бүтээмжийн байгууллагын олон улсын мастер Jeff Kristiando “Government policy and SME support program in Indonesia”, “TUS Solution” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Залуу судлаачдыг дэмжих сангийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Digital Transformation for Productivity Improvement”, МС-ийн БУ тэнхимийн дэд профессор М.Бурмаа, ЭНБД Б.Оюунтунгалаг нар “An Assessment of Digital Transformation Readiness in Higher Education Institutions: Emerging Challenges and Opportunities” нар урилгын илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлын зарыг Фэйсбүк хуудсаар 187,521 хүнд хүргэсэн бөгөөд салбартаа тэргүүлэх эрдэмтэн судлаачдын 7 үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, 50 орчим хүн танхимаар оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.


ICIED-2024
"MUST- SCIENTIFIC CONFERENCE 2024" Master's and doctoral students of MUST are invited to participate in the research conference
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Tana Design Thinking Lab