2026 оны 3 сарын 18 (Лха)
Энэ удаагийн нээлттэй семинарт Канадын Бритиш Колумбын Их Сургуулийн Докторант Г.Орхон “Доктор хамгаалуулах процесст гардаг академик болон судалгааны ёс зүйн асуудлууд, сайжруулах зөвлөмж” сэдвээр, Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн Докторын хөтөлбөрийн эрхлэгч Док(Ph.D), С.Алтанчимэг “Докторын диссертаци, магистрын дипломын ажил бичих арга зүйн харьцуулалт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг хийлээ.

Докторант Г.Орхоны судалгаагаар Монгол дахь доктор хамгаалуулах процесс нь докторантуудад санхүү, хүнд суртал, комиссын шийдвэр гаргалтын хэт дарамт үүсгэдэг учраас 10-15 жил хамгаалалтаа хийж чадахгүй явах нь энгийн үзэгдэл болж байгааг илтгэж байгаа аж. Хэтийдсэн шаардлагуудад хэт өндөр үнэтэй сэтгүүлд хэвлүүлсэн байхыг шаардах, дугтуйтай мөнгө өгөх, цайллага, идээ будаа засах, гарын үсэг цуглуулах гэж чирэгдэх, хамгаалалтын шийдвэр тунгалаг бус байх зэрэг олон зөрчил байгааг илрүүлсэн байна. Эдгээр судалгаандаа үндэслэн 2023 оны журмыг дахин эргэн харж төвлөрсөн хамгаалуулах зөвлөл гэхээсээ хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуульд нь хариуцлагыг үүрүүлэх зэрэг зөвлөмжүүдийн талаар хэлэлцлээ.
Док(Ph.D) С.Алтанчимэг нь Ахисан түвшний эрдмийн зэрэг горилж буй магистрант болон докторантуудад магистрын төгсөлтийн ажил болон докторын диссертацын ажлыг бичих арга зүйн ижил төстэй болон ялгаатай талуудыг тайлбарлахаас гадна, төгсөлтийн болон диссертацын ажил бичих явцад анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Асуудал тодорхойлох, судалгааны асуултаа зөв боловсруулаагүйгээс нийгэм, улс оронд тулгамдсан асуудалд бодит шийд болох судалгаа гарахгүй байгааг шүүмжилж байв.
“JOB FAIR-2026” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН МАНЛАЙЛАГЧИД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг
“ЭРДЭМ СУДЛАЛ 2026” МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН МЭДЭЭЛЭЛ