Нийтийн удирдлагын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд, сургуулиудын оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг "Төрийн албаны шинэтгэл: боломж, сорилт" эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хуралд ШУТИС-ийн Менежментийн сургууль, МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, ҮБХИС-ийн Аюулгүй Байдлын Дээд Сургууль, Идэр их сургуулийн Цэцээ Гүн Менежментийн сургуулийн 15 илтгэл нэгдүгээр шатанд ирсэнээс 2-р шатанд 9 илтгэл хэлэлцүүлэгдлээ. 2 дахь шатанд шалгарсан 9 илтгэлийн 7 нь цахим шилжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хөндсөн судалгаанууд байлаа.

Уг эрдэм шинжилгээний ажлын Тэргүүн байрыг МУИС-ийн оюутан Т.Дөлгөөн “Төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга зам” сэдэвт илтгэлээр, дэд байранд ШУТИС-ийн Менежментийн сургуулийн оюутан Б.Буянхишиг, Ө.Оюунбилэг нар "Төрийн албаны хүний нөөцийн бодлогын шинэчлэлт түүний хэрэгжилтийн шинжилгээ" сэдэвт илтгэлээр, тусгай байранд ҮБХИС-ийн сонсогч Б.Номуунзул, Б.Сумъяа нар "Төрийн албан хаагчийн ёс зүйн зарим асуудал" сэдэвт илтгэлээр, мөн МУИС-ийн оюутан С.Нарангарав “Технологид найдсан төр: цахим засаглал дахь төрийн албан хаагчдын үүргийн өөрчлөлт” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.


“Худалдаа” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын ӨМӨЗО-д танилцах дадлага хийлээ
“Ногоон Магни” төслийн баг Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль дээр ажиллав.
“Жижиг атлаа үзэсгэлэнтэй” буюу “Цөлжилтийг удирдах технологи, инновац” сургалт
“JOB FAIR-2026” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН МАНЛАЙЛАГЧИД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.