Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг оюутнуудыг шалгаруулж, 2 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг гардууллаа. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 3, 4-р дамжааны мэргэжлийн чиглэл харгалзахгүй 1000 гаруй оюутан материалаа ирүүлснээс шилдэг 100 оюутныг тодруулсан юм.

.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Менежментийн сургуулиас Банк, санхүү болон маркетинг хөтөлбөрөөр зэрэг суралцаж байгаа 4-р курсийн оюутан М.Нямдаваа, Банк, санхүү хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Г.Дулмаа, Хүний нөөцийн менежментийн 3-р курсийн оюутан Б.Ихэрцэцэг, Маркетингийн менежментийн 3-р курсийн оюутан Б.Энхжин нар тэтгэлгийн эзэд болсон байна. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт оюутнууддаа сургуулийн хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
“Худалдаа” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын ӨМӨЗО-д танилцах дадлага хийлээ
“Ногоон Магни” төслийн баг Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль дээр ажиллав.
“Жижиг атлаа үзэсгэлэнтэй” буюу “Цөлжилтийг удирдах технологи, инновац” сургалт
“JOB FAIR-2026” АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН МАНЛАЙЛАГЧИД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.