ШУТИС бол монголын нийгэмд инженер, технологи, менежментийн ухааны эрдмийн нөлөө бүхий хамт олон. Салбар дундын шинжлэх ухаануудын торгон солбилцол дээр тогтвортой хөгжлийг зорилтууд хэрэгжих боломжтой энэ үед спортоор “эв нэгдэл”-ийг хангах нэгэн үйл явдал Менежментийн сургуулийн үйлдвэрчний эвлэлээс санаачлан зохион байгууллаа. Саяхан бүтцийн өөрчлөлт хийж шинэ хамт олон болсон учраас дотоод эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Эв нэгдэл 2025” спортын арга хэмжээг 10 сарын 23-нд таван төрлөөр зохион байгуулав. Багуудыг зохион байгуулахдаа уламжлалт тэнхим, захиргааны гэх мэтээр бус харин бие бялдар, жендерийн тэнцвэртэй байдлаар бүрдүүлж шар, хар, улаан, цагаан гэх мэтээр өнгөөр нь нэрлэсэн байлаа.



Тэмцээнд оролцогч багш, ажилтнууд хоорондоо ойртон дотносож, нэгэн зорилгын төлөө спортын амтыг мэдэрсэн зугаатай өдрийг өнгөрүүлэв. Тэмцээний нэг онцлог нь маш эв найртай, ямар ч “агресив” тэмцэлдээнгүй болсон учраас нэг ч тамирчин гэмтэж бэртээгүй байсан нь онцлог юм. Ахмад гавъяатууд Х.Пүрэвдагва, Г. Батхүрэл багш нар ширээний теннис, шатрын тэмцээнд хүч сорин залуучуудтай эн тэнцүү өрсөлдөж байсан бахархалтай байлаа. Эв нэгдлийг бэхжүүлэхэд спортын хүч, нөлөөг асар их. Хүний нөөц, байгууллагын дотоод соёлын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг мэргэжилтнүүдийн энэ санаачлагыг нийт ШУТИС даяар туршин нэвтрүүлж, хамт олныг стратегийн зорилгодоо хүрхэд нь түүчээлэх боломжтойг “эв нэгдэл” спортын арга хэмжээ харуулж байна.




ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ: БОЛОМЖ, СОРИЛТ сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал
ICIED 2025, “Инноваци ба энтрепренершипийн хөгжил” Олон улсын эрдэм шинжилгээний 11 дэх хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Оюутнуудын суралцахуйн үр дүн, сэтгэл ханамжийн олон улсын судалгаа - 2025
Менежментийн сургууль, Zangia.mn-ийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардууллаа