БНСУ-ын Сөүл хот дахь KAIST их сургуулийн Emeritus (хүндэт)
профессор Сун Жу Пак-ийн айлчлал
2025.09.02
2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Менежментийн сургуульд Eduniversal олон улсын байгууллагын эрдэм шинжилгээний комиссын гишүүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хот дахь KAIST их сургуулийн захирал, проректор асан, тус сургуулийн Бизнесийн сургуулийн эмерит профессор, Ази, Номхон далайн бизнесийн сургуулиудын холбооны үүсгэн байгуулагч ерөнхийлөгч профессор Сун Жу Пак айлчиллаа.
Айлчлалын хүрээнд профессор Сун Жу Пак сургуулийн багш, хамт олонд зориулан “Бизнесийн сургуулиудын инновац” сэдвээр семинар зохион байгуулж, бизнесийн боловсролын чиг хандлага, олон улсын үнэлгээ, инновацын шилдэг туршлагын талаар үнэтэй санал, зөвлөмж өгсөн юм.
Мөн тэрбээр Менежментийн сургуулийг Eduniversal байгууллагын “Гурван навчтай их сургууль” хэмээн үнэлэх үйл ажиллагаанд оролцож, сургуулийн чанарын үнэлгээний дүн шинжилгээг хийж гүйцэтгэсэн болно.
БНСУ-ын Сөүл хот дахь KAIST их сургуулийн Emeritus (хүндэт) профессор Сун Жу Пак-ийн айлчлал
“Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал
Докторын зэрэг хамгааллаа
Хамтран ажиллах гэрээ байгуулав.