ШУТИС-ийн Менежментийн сургууль нь Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтрагч байгууллагатайгаа хамтран оюутны бүтээлч сэтгэлгээ, инновацлаг шийдлийг дэмжих зорилготой “Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний хүрээнд хоёр улсын оюутнууд бизнесийн шинэ санаагаа танилцуулж, мэргэжлийн шүүгч багш нар болон салбарын төлөөллөөс үнэтэй зөвлөгөө, чиглүүлэг авсан юм. Оролцогч оюутнууд шинэ санаагаа илэрхийлэхээс гадна олон улсын түвшинд өрсөлдөх туршлага хуримтлуулж, харилцан суралцах орчинг бүрдүүлсэн нь тэмцээний хамгийн чухал үнэ цэнэ байлаа.


Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, оюутнуудаа бэлтгэн оролцуулсан багш нартаа, бүх талаар дэмжиж урам хайрласан удирдлагууддаа, хамгийн гол нь шинэ санаа, зорилгоо зоригтойгоор илэрхийлж оролцсон оюутнуудадаа гүн талархал илэрхийлье. Тэмцээнд тэргүүлсэн баг ирэх 10 дугаар сард БНСУ-д туршлага судлах, шинэлэг санаагаа улам хөгжүүлэх боломжтой болсныг дуулгахад таатай байна. “Стартап шинэ санаа” олон улсын оюутны тэмцээн нь цаашид улам өргөжин тэлж, залуу үеийн инноваци, бизнесийн хөгжлийг дэмжих тогтмол хөтөлбөр болон үргэлжлэхийн эхлэл боллоо.

ICIED 2025, “Инноваци ба энтрепренершипийн хөгжил” Олон улсын эрдэм шинжилгээний 11 дэх хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Оюутнуудын суралцахуйн үр дүн, сэтгэл ханамжийн олон улсын судалгаа - 2025
Менежментийн сургууль, Zangia.mn-ийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардууллаа
МС-ийн багш, ажилтны “Эв нэгдэл”- 2025 амжилттай болж өндөрлөлөө.