“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2025 амжилттай болж өндөрлөлөө.
Монгол улсад анх санаачлан 2000 оноос хойш ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулиас “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулсаар өдгөө Менежментийн Сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхим 23 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Маркетингийн мэргэжлийг сурталчлах зорилго бүхий “Маркетинг: Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт өдөрлөг 2025 оны 4-р сарын 09,10, 11 ний өдрүүдэд тус сургууль дээр 23 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр 12 багийн
Дээрх 9 мэргэжлийн 120 оюутан, Маркетинг Санхүү хөтөлбөрийн 30 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдаж 40 гаруй аж ахуй нэгж, байгууллагын борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд өөрсдийн авхаалж самбаа, оюун ухааны цар хүрээгээр бусдыгаа манлайлан :
Маркетинг:Өчигдөр, Өнөөдөр, Маргааш сэдэвт өдөрлөг нь нийт Бизнесийн удирдлагын багцын оюутан залууст Маркетингийн мэргэжлийг сурталчлан онол болон практик дадлагыг эзэмшүүлэхийн тулд нийт 2 үе шаттай оюутан залуусын авхаалж самбаа, авьяас чадварыг сорьсон даалгаврыг гүйцэтгэдэг билээ.
I-р шатанд оюутнууд өдөрлөгт оролцож үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудтай уулзаж тухайн компани бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулдаг ба нийт 40 гаруй аж ахуй байгууллага оролцсон. Мөн ерөнхий ивээн тэтгэгч Skytel болон хамтран зохион байгуулагч Nano LLC компанийн бэлтгэсэн даалгаварыг гүйцэтгэсэн болно.
II-р шатанд Өдөрлөгийн хүрээнд сурсан мэдсэн бүх зүйлээрээ уралдан мэндчилгээ, Ерөнхий ивээн тэтгэгчийн даалгавар болох Reel явуулсан 12 багаас шалгарсан 5 баг өрсөлдсөн бөгөөд нийт онооны нийлбэрээр эхний гурван байр, Шилдэг маркетингтай баг, Шилдэг Пау шалгаруулдаг уламжлалтай билээ.
Тэргүүн байранд - Зөвлөх ПАУ Т.Фарида Е.Мөнгөнтуул ахлагчтай – “The Storm” баг
Дэд байранд - Зөвлөх ПАУ Ц.Тунгалаг С.Хулан ахлагчтай –“SwayZ” баг
Гутгаар байранд- Зөвлөх ПАУ Ч. Дашням С.Золзаяа ахлагчтай – “Okane” баг
Шилдэг маркетингтай баг - Зөвлөх ПАУ Б.Болормаа Р. Энх Ундрал ахлагчтай - “TenTitans” баг
Шилдэг Пау- “Ц.Тунгалаг”
Шилдэг Маркетер - "Э.Тамир"
Маркетингийн өдөрлөг зохион байгуулсан шүүгч, панелист, зохион байгуулагчид :
Шүүгч багш нар:
Шүүгч Панелист нар:
Future Leaders II сэдвийн хүрээнд бид бүхэнд үнэтэй сургамж зөвлөгөө өгч илтгэл тависан панелистуудыг танилцуулж байна.
Маркетингийн өдөрлөг зохион байгуулсан шүүгч, панелист, зохион байгуулагчид :
Шүүгч багш нар:
Шүүгч Панелист нар:
Future Leaders II сэдвийн хүрээнд бид бүхэнд үнэтэй сургамж зөвлөгөө өгч илтгэл тависан панелистуудыг танилцуулж байна.
Маркетингийн өдөрлөг зохион байгуулсан шүүгч, панелист, зохион байгуулагчид :
Шүүгч багш нар:
Шүүгч Панелист нар:
Future Leaders II сэдвийн хүрээнд бид бүхэнд үнэтэй сургамж зөвлөгөө өгч илтгэл тависан панелистуудыг танилцуулж байна.
Оролцсон бүх баг болон оюутануудынхаа цаашдын сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье.
БЗД-ийн Засаг даргын орлогч дарга Д.Даваасамбуу, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ган-Очир, МУ-ын зөвлөх Архитектор С.Намжилмаа нар ШУТИС-ийн Менежментийн сургуулийн удирдлагуудтай ирж уулзан хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
CESIM ELITE бизнес загварчлалын тэмцээнд ШУТИС-ийн Менежментийн сургуулийн оюутны баг 3-р байрыг эзэлсэн амжилтыг үзүүллээ.
МЕНЕЖМЕНТ-ийн сургуулийн САНХҮҮ, БАНК мэргэжлийн оюутан, багш нарын спортын 3 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2025 амжилттай болж өндөрлөлөө.
БМИҮЗ-өөс ШУТИС, Менежментийн сургуулийн 4 хөтөлбөр хөтөлбөрүүд 2025.04.16 өдөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.