ШУТИС-ийн 65 жилийн ой, МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨР-т зориулсан, Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн нэрэмжит “МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ – XXI” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 6 дахь жилдээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургууль, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Механик тээврийн сургууль, Барилга Архитектурын Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн Сургууль, Монгол улсын их сургууль, Удирдлагын академи, Олон улсын Улаанбаатар их сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль, Улаанбаатар Эрдэм Их Сургууль, Мандах Их Сургууль, Их засаг олон улсын их сургууль зэрэг нийт 12 их сургуулийн 28 илтгэл ирүүлснээс I шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан болно. II шатны шалгаруулалт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 205 тоот танхимд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулсан болно. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:
Хүснэгт 1. Шилдэг 10 илтгэлийн нэр, илтгэгч нар
№ |
Нэр |
Сэдэв |
Сургууль |
1 |
Д.Батцэцэг |
Их сургуулийн профессор багшийн ажлын чиг баримжаа, энтрепренер эрмэлзлийн хоорондын хамаарал: Академик энгэйжмэнт зуучлалын үүрэг гүйцэтгэх нь |
Монгол Улсын Их Сургууль |
2 |
А.Болормаа А.Оюунгэрэл |
ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль |
|
3 |
Б.Санжаа |
Y, Z үеийнхний ажлын орчноос түгшүүр мэдрэгийг тархи шинжлэлийн аргаар шинжлэн судлах нь |
Хүмүүнлэгийн Их Сургууль |
4 |
Н.Доржбалдан У.Амарзаяа |
ШУТИС. Барилга Архитектурын Сургууль ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургууль |
|
5 |
П.Насанжаргал |
Байгууллагын соёлд ажиллагчдын уур амьсгал, эрчим нөлөөлөх нь |
Мандах Их Сургууль |
6 |
Liu Ruiqi |
Улаанбаатар Эрдэм Их Сургууль |
|
7 |
Б.Алтанцэцэг |
ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургууль |
|
8 |
Э.Чанцалдулам |
Экспортын ачаа тээвэрлэлтийн эрэлтийн таамаглал |
ШУТИС. Механик Тээврийн Сургууль |
9 |
И.Шатархүү |
Монгол улсад хуурай боомт байгуулах оновчтой байршлыг тодорхойлох нь |
ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургууль |
10 |
Ө.Алдармаа |
Удирдлагын академи |
Жил бүрийн “Монголын шинжлэх ухааны өдөр”-т зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь залуу эрдэмтэд, судлаачид, доктор оюутнуудыг мэргэжлийн болон эрдэм судлалын ур чадварыг нь өсгөж, хөгжүүлэхэд чиглэгдэх юм.
Энэ удаагийн хуралд зочин илтгэлээр Менежментийн ухааны доктор (Ph.D)-ын дипломоо гардан авсан доктор (Ph.D) Lian Xi “Research on the relationship between social network and business model innovation in Chinese entrepreneurial enterprises”, доктор (Ph.D) Cui Minjie “A study on knowledge capability development Of high-level manager” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцсон болно.
Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан эрдэм шинжилгээний зургаа дахь удаагийн бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр “ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн, Бельгийн вант улсын Камут Остара компани, Улаанбаатар хивс ХК, Менежментийн өв судлалын академи ажилласан болно.
ШУТИС. БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
МЕНЕЖМЕНТИЙН ӨВ СУДЛАЛЫН АКАДЕМИ
БЗД-ийн Засаг даргын орлогч дарга Д.Даваасамбуу, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ган-Очир, МУ-ын зөвлөх Архитектор С.Намжилмаа нар ШУТИС-ийн Менежментийн сургуулийн удирдлагуудтай ирж уулзан хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
CESIM ELITE бизнес загварчлалын тэмцээнд ШУТИС-ийн Менежментийн сургуулийн оюутны баг 3-р байрыг эзэлсэн амжилтыг үзүүллээ.
МЕНЕЖМЕНТ-ийн сургуулийн САНХҮҮ, БАНК мэргэжлийн оюутан, багш нарын спортын 3 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2025 амжилттай болж өндөрлөлөө.
БМИҮЗ-өөс ШУТИС, Менежментийн сургуулийн 4 хөтөлбөр хөтөлбөрүүд 2025.04.16 өдөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.