Менежментийн доктор(Ph.D) зэрэг
хамгаалуулах зөвлөл
Дээд боловсролын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25 өдрийн А/575 дугаар тушаалын хавсралт “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”, мөн сайдын 2024 оны 02 сарын 07 өдрийн А/52 “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” тушаал гарч 2024 оны 2 сарын 19 өдрөөс Менежментийн доктор(Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг албан ёсоор эхэлж байна.
Уг зөвлөлийн даргаар Монгол улсын гавьяат эдийн засагч шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, ШУИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Г.Батхүрэл, орлогч даргаар Уланбаатар эрдэм их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор доктор(Ph.D), профессор Б.Даваасүрэн, нарийн бичгийн даргаар ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн Сургалт чанарын албаны дарга доктор(Ph.D), дэд профессор М.Банзрагч нар ажиллаж байна.
Нийт докторантын судалгааны ажилд амжилт хүсье
Менежментийн сургууль: Нээлттэй семинар
ХИЛИЙН БООМТЫН ЛОГИСТИКИЙН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ
Менежментийн сургууль: Профессорын семинар
ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ: БОЛОМЖ, СОРИЛТ сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал
ICIED 2025, “Инноваци ба энтрепренершипийн хөгжил” Олон улсын эрдэм шинжилгээний 11 дэх хурал амжилттай зохион байгуулагдлаа.