jOB FAIR 2025 арга хэмжээ 2025 оны 4 сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Менежментийн сургууль /хуучнаар КТМС/ дээр зохион байгуулагдаж 30 орчим байгууллагын төлөөлөлтэй менежментийн сургуулийн оюутнууд уулзаж, тухайн байгууллагын үйл ажиллагаа, нээлттэй ажлын байрууд, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар олон сонирхолтой мэдээлэлтэй танилцлаа. Энэ жилийн ажлын байрны өдөрлөгийг маркетингийн өдөрлөгтэй хамтатган зохион байгуулсан нь онцлогтой бөгөөд оюутнуудын оролцоо харьцангуй их байсан.
Хамтран ажилласан байгууллагууд:
Даянсофт ХХК, НэтКапитал Санхүүгийн Групп, Монголын Ипотекийн Корпораци, Тээвэр хөгжлийн банк, Астра групп Бичил глобус финанс ББСБ ХХК, Ори студиос ХХК, Шунхлай ХХК, Жем Интернэшнл ХХК, Гүнд инвестмент ХХК, Смарт Ложик ХХК, Moped Power LLC, ХасБанк, Spark agency, Жүр Үр ХХК, Арвайн Үндэс ХХК, Оптимал Эн Макс ХХК, Наран Трейд XXК, Моносфарм Трейд ХХК, Талх Чихэр ХК, Mica Mongolia, Төрийн банк, Голомт банк зэрэг байгууллагууд оролцлоо.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан ШУТИС-ийн Менежментийн сургууль болон бидэнд үнэтэй мэдээлэл, туршлага хуваалцсан байгууллагадаа чин сэтгэлээсээ талархаж байна!
Оюутнуудад нээлттэй ажлын байр мэргэжлийн дадлага хийх мэдээлэл өгсний дараа сургуулийн захиргаа өдөрлөгт оролцсон байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж сургалтын хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр ажил олгогчдын саналыг авч цаашид хамтран ажиллах болсон.
"Job Fair 2025" ажлын байрны нээлттэй өдөрлөг
ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРЫН XXII БАГА ХУРЛЫН I ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН
"Future Leaders" илтгэл, хэлэлцүүлэг
“2IP-2024” арга хэмжээ
ЖАЙКА байгууллагын ХАА, шим тэжээлийн ахлах зөвлөх Накада.Ш-ийн “Японы ХАА ба хоршооны туршлага” сэдэвт нээлттэй лекц зохион байгуулав