“КИНО ТАЙЛБАР” ОЮУТНЫ УРАЛДААН – УДИРДАМЖ (Улаанбаатар кино наадмын хүрээнд)
Ankhbayar

 

1. Зорилго

Урлаг судлал, сэтгэл судлал, сэтгүүл зүй, монгол хэл ба утга зохиол болон хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн оюутнуудын шүүмжлэлт сэтгэлгээ, уран найруулга, шинжилгээний чадвар, олон нийтэд ойлгомжтой илэрхийлэх ур чадварыг дэмжих; кино бүтээлийг өөрсдийн мэргэжлийн өнцгөөр бүтээлчээр тайлбарлах дадлыг төлөвшүүлэх.

2. Оролцогч

Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд.

Дараах чиглэлд сурч буй оюутнуудыг тэргүүн ээлжид дэмжинэ:

• Урлаг судлал, кино судлал, гүйцэтгэлийн урлаг

•  Сэтгүүл зүй, харилцаа, медиа

• Монгол хэл ба утга зохиол, хэл шинжлэл, соёл судлал, бүтээлч маркетинг

3. Уралдааны агуулга ба оролцох хэлбэр

Оюутан өөрийн сонирхсон нэг эсвэл хэд хэдэн киног тасалбараар үзээд, тухайн бүтээлийн утга агуулга, хэл найруулга, дүрийн хөгжил, кино хэлний хэрэглээ болон өөрийн мэргэжлийн өнцгөөс кино тайлбар хийнэ.

Хэлбэр:

• Бичгээр(кино тайлбар): дээд тал нь 800 үг (±10%), агуулга үйл явдлыг өөрийн үг, мэдрэмжээр бичсэн байна.

• Видео(кино тайлбар): дээд тал нь 3 минут, 1080p+, дуу дүрс сайтай байх, шаардлагатай бол subttilte - тай.

Анхаарах зүйлс:

  • Хиймэл оюун/генератив хэрэгсэл туслах байдлаар ашиглавал “Method/Tools” хэсэгт тэмдэглэнэ; бүтэн контентыг AI-гаар үүсгэхийг хориглоно.
  • Өөрийн мэдрэмж ойлголт дээр тулгуурлан кино тайлбар хийнэ.

4. Илгээх суваг, тэмдэглэгээ

Бэлэн болсон бүтээлээ Улаанбаатар кино наадмын албан ёсны fan page-д пост хийсэн байгаа тухайн киноны доор постерийн коммент хэсэгт өөрийн хийсэн кино тайлбарыг Public тохиргоотойгоор upload хийнэ.

Та өөрийн хийсэн кино тайлбарын видео линк, холбоосыг байршуулж болно.

Постын төгсгөлд дараах мэдээллийг хавсаргана:

  • Та өөрийн тайлбарыг дараах #NUM-……(өөрийн утасны дугаарын сүүлийн 6 орон)
  • Үзсэн кино(нууд)-ын нэр, үзсэн огноо
  • Кино тасалбарын зургийг оруулна
  • Та энэ киног үзээсэй гэж хүссэн өөрийн 3 найзаа меншион хийж үзэхийг уриалсан байна.

5. Бүтээлийн тоо, эрх

• Нэг оролцогч 1–3 бүтээл илгээж болно (өөр өөр кино).

• Нэг кинонд багаар оролцож болно ( тухайн киног хамт үзсэн найз нөхөд, хамт олонтойгоо оролцох боломжтой )

• Бүтээлийг илгээснээр зохион байгуулагч тухайн оролцогчийн кино тайлбарыг сурталчилгааны зорилгоор дахин нийтлэх эрхтэйд тооцно.

6. Шалгаруулалт ба үнэлгээ

Шүүгчдийн бүрэлдэхүүн: кино/урлаг судлал, сэтгэл судлал, сэтгүүл зүй, монгол хэл-утга зохиолын багш, судлаачид болон наадмын төлөөлөл.

Үнэлгээний шалгуур (100 оноо):

• Агуулгын гүн, аналитик чанар – 30

• Бүтэц ба логик холбогдол (үйл явдал–нотолгоо–дүгнэлт) – 30

• Өөрийн мэргэжлийн өнцгөөс дүгнэсэн байдал – 20

• Бүтээлч байдал, өвөрмөц шийдэл – 10

• Хэл найруулга/техникийн чанар – 10

Анхаарах зүйлс: Хуулбарлал, бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, гүтгэлэг, ёс суртахууны зөрчил гаргавал бүтээлийг хүчингүйд тооцож устгана.

7. Шагнал

• I байр : Ирэх жилийн кино наадмын 3 киног хосоороо үнэгүй үзэх эрх

• II байр : 2 киног хосоороо үнэгүй үзэх эрх

• III байр : 1 киног хосоороо үнэгүй үзэх эрх

“Хосоороо” = тухайн киног үзэх 2 хүний тасалбар.

8. Хугацаа

• Пост/бүтээл хүлээн авах: 2025.10.06–2025.10.20

• Урьдчилсан шалгаруулалт: 2025.10.25–2025.10.30

• Эцсийн дүн, шагнал: 2025.10.31

9. Холбоо барих

Асуулт, тодруулга: (chatbot)

Fan page: https://www.facebook.com/profile.php?id=61580493623802

Website: https://www.ubiff.mn/