“ОЛОН УЛСЫН БИЗНЕС” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
(INTERNATIONAL BUSINESS)
Мэргэжлийн тодорхойлолт: Менежмент, удирдахуйн чиг үүргүүд, олон улсын чиглэлээр салбарын талаарх мэдлэгтэй, бизнес эрхлэлтийн янз бүрийн хэлбэрийг бий болгох, хөгжүүлэх зарчмуудыг мэддэг, олон улсын зах зээлийн оролцоотой бизнес эрхлэх; олон улс, үндэсний болон олон соёл бүхий байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг таних, оношлох, шийдвэрлэх, хүрээлэн буй орчны технологи, нийгэм, улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, экологийн, байгууллагын үйл ажиллагаа, нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох ур чадварыг эзэмшсэн, ялангуяа бүс нутгийн болон дэлхийн орчинд ажиллахад онцгой анхаарал хандуулдаг, ёс зүйтэй, шүүмжлэлт сэтгэлгээ бүхий, багаар ажиллах, идэвхжүүлэх, зөрчилдөөнийг даван туулахад болон харилцааны өндөр ур чадвартай манлайлагчийг бэлтгэнэ.
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бизнесийн удирдлагын бакалавр (BВА)
Мэргэжлийн хөтөлбөрийн онцлог:
Олон улсын бизнес, эдийн засаг, худалдаа, соёл хоорондын асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг, ур чадварыг олгохоос гадна хиймэл оюун, дижитал шилжилт өнөөдөр худалдаа, бизнес тэр дундаа үйлчилгээний салбарын бизнес загварыг өөрчлөхөд хүргэж байгаа бөгөөд мэдээллийн болон цахим технологийн хөгжлийн мэдлэг, түүний бизнес дэх нөлөөллийг урьдчилан харах чадвартай үндэсний болон олон улсын хэмжээнд бизнес, худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, манлайлах чадвартай мэргэжлийн мэдлэг чадвар, ёс зүйтэй мэрэжилтэн бэлтгэдэг.
Төгсөгчдийн ажлын байр:
- Гадаад худалдааны менежер
- Гааль, Логистик, хангамжийн менежер
- Олон улсын борлуулалтын мэргэжилтэн
- Олон улсын банкны ажилтан
- Олон улсын бизнесийн менежер
- Төслийн менежер
- Бизнес хөгжлийн менежер
- Салбарын захирал
- Олон улсын гэрээ, хэлэлцээрийн мэргэжилтэн
- Худалдааны хууль, олон улсын зохицуулалтын зөвлөх
Элэгсэгчдэд тавигдах шаардлага:
ЭЕШ-ын босго оноо
- Суурь хичээл: Математик 490
- Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 490
Дэлгэрэнгүй мэдээлэл: энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах
- Элсэлтийн алба: https://must.edu.mn/mn/
- Вэб хуудас: www.sm.must.edu.mn
- Instagram [ Linkedin [ Facebook [ Youtube