“МАРКЕТИНГ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
(MARKETING)
Мэргэжлийн тодорхойлолт: Зорилтот зах зээлээ судалсны үндсэн дээр хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулан зах зээлд хүргэж борлуулах, хэрэглэгчидтэйгээ харилцах, тэднийг идэвхжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэх, үр дүнг хянах мэдлэг чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бизнесийн удирдлагын бакалавр (BВА)
Мэргэжлийн хөтөлбөрийн онцлог:
Ерөнхий маркетингийн мэдлэг, ур чадварыг олгохоос гадна дижитал маркетинг, сошиал медиа маркетинг, хайлтын системийн оновчлол болон дижитал контент бүтээх ур чадвар мэдлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, брэндийн үнэт зүйл, байршуулалт, имидж, танигдах байдлыг бүрдүүлэх арга зүйг эзэмшсэн, онлайн хэрэглэгчийн зан төлөв, платформын шинжилгээ хийх арга барилд суралцсан мэргэжилтэн бэлтгэдэг.
Төгсөгчдийн голлох ажлын байр: Төр, бизнесийн болон Олон улсын байгууллагад:
- Маркетингийн менежер
- Брэнд менежер
- Борлуулалт, зар сурталчилгааны менежер
- Сошиал медиа маркетер, дижитал маркетер
- Хэрэглэгчийн харилцааны мэргэжилтэн
- Эвент зохион байгуулагч, олон нийтийн харилцааны мэргэжилтэн
Элэгсэгчдэд тавигдах шаардлага:
ЭЕШ-ын босго оноо
- Суурь хичээл: Математик 500
- Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 500
Дэлгэрэнгүй мэдээлэл: энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах
- Элсэлтийн алба: https://must.edu.mn/mn/
- Вэб хуудас: www.sm.must.edu.mn
- Instagram [ Linkedin [ Facebook [ Youtube