041301 “БИЗНЕСИЙН УДИРДЛАГА” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
(BUSINESS ADMINISTRATION)
Мэргэжлийн тодорхойлолт: Менежмент, бизнесийн удирдахуйн чиг үүргүүдийн суурь болон үндсэн мэдлэг, глобал чиг хандлага, мэдээллийн технологийн мэдлэгийг эзэмшсэн боломжит хэрэгслийг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадвар чадамжийг эзэмшсэн, ёс зүйтэй, шүүмжлэлт сэтгэлгээ бүхий, багаар ажиллах, идэвхжүүлэх, зөрчилдөөнийг даван туулахад болон харилцааны өндөр ур чадвартай манлайлагчийг бэлтгэнэ.
Суралцах хугацаа: 4 жил
Мэргэжлийн зэрэг: Бизнесийн удирдлагын бакалавр (BВА)
Мэргэжлийн хөтөлбөрийн онцлог: Дижитал шилжилт, хиймэл оюун, даяаршил улам бүүр нэмэгдэж буй өнөө үед тус хөтөлбөрт олон улсын бизнес, соёл хоорондын менежмент, дижитал шилжилт болон бизнес, мэдээллийн болон цахим технологийн хөгжлийн бизнес дэх нөлөөллийг тусгасан хичээлүүд, түүнчлэн төслийн менежмент, бизнесийн процессын менежментийн мэдлэг ур чадварыг эзэмшсэн, үндэсний болон бүсийн хэмжээнд бизнес, худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, манлайлах чадвартай мэргэжлийн мэдлэг чадвар, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэдэг.
Төгсөгчдийн ажлын байр: Төр, бизнесийн болон Олон улсын байгууллагад:
- Төслийн менежер
- Бизнесийн үнэлгээ, стратегийн зөвлөх
- Удирдлага зохион байгуулалтын шинжээч
- Өгөгдлийн шинжээч
- Дижитал маркетер
- Бизнес хөгжлийн мэргэжилтэн
- Бүтээгдэхүүн хариуцсан менежер
- Хэрэглэгчийн харилцааны менежер
- Үйл ажиллагаа хариуцсан менежер
Элэгсэгчдэд тавигдах шаардлага:
ЭЕШ-ын босго оноо
- Суурь хичээл: Математик 500
- Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 500
Дэлгэрэнгүй мэдээлэл: энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах
- Элсэлтийн алба: https://must.edu.mn/mn/
- Вэб хуудас: www.sm.must.edu.mn
- Instagram [ Linkedin [ Facebook [ Youtube