Бизнесийн шинжлэл, загварчлал хөтөлбөр

“БИЗНЕСИЙН ШИНЖЛЭЛ, ЗАГВАРЧЛАЛ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

(BUSINESS ANALYST)

Мэргэжлийн тодорхойлолт: Байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнийг нөхцөл байдал, боломж, бизнесийн зорилго, стратегитай уялдуулан шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг мэргэжилтэн байна. Бизнесийн датагаас үнэ цэн бүтээж, шийдвэр гаргалтад инновацийг нэвтрүүлэх ирээдүйн бизнес шинжээчийг бэлтгэнэ.

Суралцах хугацаа: 4 жил

Мэргэжлийн зэрэг: Бизнесийн удирдлагын бакалавр (BВА)

Хөтөлбөрийн онцлог: Бизнесийн удирдлага, эдийн засаг, мэдээллийн технологи, өгөгдөл шинжилгээний мэдлэгийг хослуулсан бизнесийн асуудал шийдвэрлэх чадвартай, дата-д суурилсан мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр юм. Бизнес процесс, дата шинжилгээний гүнзгий мэдлэг олгоно, Их өгөгдөл, хиймэл оюуны орчинд ажиллах чадвар эзэмшүүлнэ, Стратеги боловсруулах, шийдвэр гаргах чадвар хөгжүүлнэ, Бодит кейс, төслийн дадлага сургалттай, Олон улсын бизнесийн шинжилгээний стандарт аргачлалд суурилсан.

Төгсөгчдийн ажил эрхлэлт: Төрийн болон бизнесийн байгууллагуудад, Бизнесийн шинжээч, Системийн шинжээч, Өгөгдлийн шинжээч, Бизнесийн процессын шинжээч, Эдийн засагч-шинжээч, Стратегийн шинжээч, Хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжээч, Эрсдлийн шинжээч, Үйл ажиллагааны шинжээч

Элэгсэгчдэд тавигдах шаардлага:

ЭЕШ-ын босго оноо

  • Суурь хичээл:  Математик 490
  • Дагалдах хичээл: Англи хэл эсвэл Нийгэм судлал 490

Дэлгэрэнгүй мэдээлэл:  энд QR өгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах

 

 

 

 

MENU