ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль дээр хэрэгжүүлж байгаа ШУТС-ийн санхүүжилттэй Хятад Монголын хил дамнасан логистикийн сүлжээг оновчлох технологийн судалгааг дэмжих төслийн хүрээнд “ХИЛИЙН БООМТЫН ЛОГИСТИКИЙН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээний хурал хил дамнасан логистикийн сүлжээ, хилийн боомтын нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалт, технологийн хөгжлийн чиг хандлагын талаар судалгааны мэдээлэл солилцох, мэдлэг, туршлага хуваалцах зорилготойгоор ШУТИС-ийн VIII байр, 12 давхар, Олон улсын хурлын танхимд 2024 оны 12-р сарын 11-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, Шинжлэх ухааны академи, Монголын логистикийн холбоо, БНХАУ-ын Тээврийн Яамны харъяа Хурдны замын судалгааны хүрээлэн, Өвөрмонголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн судлаачид 8 үндсэн илтгэл хэлэлцүүлж дараах 20 гаруй Байгууллагын мэргэжилтэн, судлаачид оролцож асуудлын хүрээнд эрх зүй, үйл ажиллагааны зохицуулалт, техник технологийн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:
Боомтын сэргэлтийн үндэсний хороо
ШУТИС
БНХАУ-ын Тээврийн Яамны харъяа Хурдны замын судалгааны хүрээлэн
Өвөрмонголын Аж Үйлдвэрийн Их Сургуул
Гаалийн ерөнхий газар
Хилийн боомтын захиргаа
Хил хамгаалах ерөнхий газар
Авто тээврийн үндэсний төв
Монголын логистикийн холбоо
Буянт-Ухаа ОУНБ
Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо
Монгол экспресс ХХК
Туушин ХХК
Ди Эф Өү ХХК
Азийн зам ХХК
Улаанбаатар төмөр зам ХНН
Шивээхүрэн терминал ХХК
Санхүү, эдийн засгийн их сургууль
Мандах бүртгэл их сургууль
Монгол тээвэр нэгдэл




ICIED-2024
"MUST- SCIENTIFIC CONFERENCE 2024" Master's and doctoral students of MUST are invited to participate in the research conference
The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Tana Design Thinking Lab