Менежментийн сургууль, Zangia.mn-ийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл
Ankhbayar

ШУТИС-ийн Менежментийн сургууль болон Зангиа Портал ХХК (www.zangia.mn) өнгөрсөн 2025 оны 10-р сарын 10-ны өдөр хамтран ажиллах “Санамж бичиг” үзэглэсэн билээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн оюутнууд болон сургуульд дараах боломжууд нэг жилийн хугацаанд нээгдэж байгаа бөгөөд цаашид сунгагдах боломжтой.

  • Менежментийн сургуулийн бүх оюутанд Testly платформ дээр 6 тестийг үнэгүй ашиглах эрх
  • 1 удаагийн масс мэйл илгээх эрх /Job Fair зэрэг үйл ажиллагаанд ажил олгогчдол илгээх/
  • 1 жилийн хугацаатай 40 зарын эрх /ажлын байрны зар/
  • Эрдэмтэн багш нарт судалгааны зорилгоор ашиглах өгөгдлийг өгөх

 Testly платформ ашиглах эрх нээгдсэн!

Оюутнуудад хүргэх мэдээлэл:

 Манай сургууль “Ажилтай оюутан” үндэсний аянд нэгдлээ!

 Zangia.mn-ээр дамжуулан дараах боломжууд оюутнуудад нээлттэй:

 Цалинтай дадлага

 Цагийн болон байнгын ажил

 CV бүртгэл, Testly үнэлгээ

 Үнэгүй сургалт, зөвлөгөө

 10,000+ компанид мэргэжлээрээ дадлага хийх, туршлага хуримтлуулах боломж

 Ажлын эхлэл = Ирээдүйн хөрөнгө оруулалт!

 Ирээдүйгээ өнөөдрөөс бүтээ – Одоо бүртгүүлээрэй!

Видео линк хавсаргасан болно. / видео линк: http://youtu.be/GJP32ea1dow /