АНУ-ын Чарлестоны их сургууль болон ШУТИС хооронд 2024 оны 10 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж байна.
Энэхүү санамж бичгийн дагуу Чарлестоны их сургууль нь ШУТИС-ийн оюутнуудаас дараах чиглэлүүдийн хүрээнд элсэлт авч, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг олгож байна. Үүнд:
Бизнесийн удирдлагын магистр (MBA)
Бизнесийн шинжлэх ухааны (Магистр)
Өгөгдлийн шинжилгээний хөтөлбөр (Data Analytics)
ШУТИС-ийн оюутнууд сертификатын түвшинд 50%, магистрын түвшинд 20% тэтгэлэг авах боломжтой. Сургалтын төлбөрийн мэдээллийг боршурын 2 дугаар хуудаснаас харна уу.
Хөтөлбөр болон тус их сургуулийн талаар тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.
Холбогдох утасны дугаар:9912-8586
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль